Дэлхийн Хепатитийн эсрэг өдөр

Дэлхийн Хепатитийн эсрэг өдрийг угтан ЭМЯ ДЭМБ-с зохион байгуулсан “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” өдөрлөгт Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд оролцож нийт 200 хүнд В,С вирусын хурдавчилсан тест, 120 хүнд хэт авиан оношилгоо, 70 хүнд нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө өгч шинээр В болон С вирустэй 56 хүнийг оношлон илрүүлж, элэгний хатуурал, элэгний өөхжилттэй 34 хүнийг оношлон нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө өгөв.Мөн өдөрлөгийн үеэр элэгний В,С вирусын хор уршиг , элэгний өөхжилт , элэгний хавдар зэрэг 4 төрлийн инфографик тараах материалыг иргэдэд тарааж , эрүүл мэндийн мэдээлэл өглөө.

 

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.