“Эрүүл мэндийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Эмнэлгийн түүхт 90 жилийн ойн медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо

Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эрүүл мэндийн ажилтны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдрийг тохиолдуулан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн түүхт 90 жилийн ойн медалийг ажилтан, алба хаагчдад гардуулах ёслолын ажиллагааг 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

                     Уг арга хэмжээний үеэр эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтан, алба хаагчдад шагнал гардуулж баяр хүргэлээ.

"Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр:

  • ахмад Ч.Өнөржаргал, Мэдрэлийн төвийн их эмч
  • ахлах дэслэгч Б.Оюунтөгс, Ахлах нягтлан бодогч
  • П.Наранцэцэг, Нийтлэг үйлчилгээний албаны үйлчлэгч

ХЗДХЯ-ны "Хүндэт жуух бичиг"-ээр:

  • Б.Өлзийжаргал, Хүүхдийн тасгийн сувилагч
  • Ч.Оюунчимэг, Сувилахуйн албаны туслах сувилагч

Эрүүл мэндийн яамны "Жуух бичиг"-ээр:

  • Б.Батшүр, Хүүхдийн тасгийн их эмч
  • Б.Ган-Өлзий, Цахим бүртгэгч

"Хилийн төлөө" тэмдгээр:

  • Т.Дулмаа, Дотор-II тасгийн сувилагч
  • Б.Цацрал, Сувилахуйн албаны туслах сувилагч нар тус тус шагнагдлаа.             

    Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах нэн хариуцлагатай үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, одоо хүчин зүтгэж буй эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, алба хаагч та бүхэндээ баярын мэнд хүргэе.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.