Эрүүл мэндийн ажилчдын өдрийг тохиолдуулан “НОМ ХОЖ” танин мэдэхүйн тэмцээнийг нийт ажилчдынхаа дунд зохион байгууллаа

Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эрүүл мэндийн ажилчдын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү өдрийг тохиолдуулан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь нийт ажилтан, алба хаагчдынхаа мэдлэг, оюуныг сорих, 90 жилийн түүхт эмнэлгийн талаар мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “НОМ ХОЖ” танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгууллаа.

Уг тэмцээнд нийт 9 баг оролцож мэдлэг оюунаа сорьсноос Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын алба, Санхүү хангамжийн алба, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны хамтарсан “Ололт амжилт” баг 12 ном хожиж Тэргүүн байр, Дотрын-II тасаг, Сургалт, эрдэм шинжилгээ хамтын ажиллагааны албаны хамтарсан “Хүмүүнлэг” баг 11 ном хожиж Дэд байр, Дотрын-I тасаг, Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба, Эм зүйн албаны хамтарсан “Янзага” баг 9 ном хожиж Гутгаар байранд тус тус шалгарлаа.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.