“ОУ-ын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан сувилахуйн эрдмийн чуулганаа зохион байгууллаа

Тус эмнэлэг нь сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, төлөвшүүлэх, үр дүнг хэлэлцүүлэх, практикт нэвтрүүлэх зорилгоор “Сувилахуйн эрдмийн чуулган-VII” эрдэм шинжилгээний хурлаа “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн сувилахуйн эрдмийн чуулганд 30 гаруй эрдэм шинжилгээний бүтээл ирүүлснээс 9 аман илтгэл, 9 ханан  илтгэл хэлэлцэгдэж, аман илтгэлийн тэргүүн байранд Дотрын-II тасгийн сувилагч А.Алтанчимэг нарын “Арьсан дор дуслын шингэн хийх эмчилгээний эмнэлзүйн ач холбогдлыг судалсан нь” сэдэвт судалгаа, Дэд байранд Ерөнхий мэс заслын тасгийн сувилагч Э.Энх-Уянга нарын “ТТАХНЭ-ийн ЕМЗТ-т шамбарам оношоор хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн дунд шамбарам өвчний зарим эрсдэлийг тодорхойлсон дүн” сэдэвт судалгаа, Гутгаар байрыг Сэргээн засах эмчилгээний тасгийн хөдөлгөөн засалч Н.Болормаа нарын "Өвдөгний чагтан холбоосын гэмтэл, хагалгааны дараах redcord болон кинетик төхөөрөмж дээр хийсэн хөдөлгөөн засал эмчилгээний үр дүн” сэдэвт судалгаа тус тус шалгарлаа.

Ханан илтгэлийн тэргүүн байранд Мэдрэлийн тасгийн сувилагч Э.Дашцоо нарын “ТТАХНЭмнэлгийн сувилагч нарын хувь хүний манлайллын түвшнийг өөрийн үнэлгээгээр тодорхойлох нь” сэдэвт судалгаа, дэд байранд Дотрын-II тасгийн сувилагч Э.Алтанзул нарын “Гемодиализын бүтэн жилийн сеанс эмчилгээний өртгийг багасгаж ашигтай ажиллах нь” сэдэвт судалгаа тус тус шалгарлаа. 

Уг хурлын зочин илтгэгчээр АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Насанд хүрэгчдийн Сувилахуйн Тэнхимийн эрхлэгч, СУ-ны доктор, дэд профессор В.Даваахүү, Япон Улсын Жайка-ийн төсөл хариуцсан мэргэжилтэн, СУ-ны доктор Сугавара чикако нар оролцсон бол хурлын шүүгчээр АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн суурь сувилахуйн тэнхимийн эрхлэгч БУ-ны доктор Г.Ганхуяг, АШУҮИС-ийн НЭМС-ийн Эпидемиологи, биостатистикийн тэнхимийн багш Л.Баярмагнай, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Насанд хүрэгчдийн Сувилахуйн Тэнхимийн эрхлэгч, СУ-ны доктор, дэд профессор В.Даваахүү нар ажиллаа.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.