Дэлхийн Нойрны өдөр

2023 оны 3 дугаар сарын 17: Нойрны Дэлхийн өдөр: "НОЙР НЬ ЭРҮҮЛ МЭНДЭД ОНЦГОЙ ЧУХАЛ" уриан дор нойрны эрүүл мэндийг ард иргэдэд сурталчлах, амьдралын хэв маяг болгохыг ятгах зорилготойгоор Дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Нойр нь хүний бие махбодь, сэтгэн бодох чадвар, нийгмийн эрүүл, хэвийн харилцаанд оролцох үндэс суурь болдог, ус агаар мэт зайлшгүй шаардлагатай зан үйл юм.

Та нойрны эрүүл ахуйг сахиснаар өөрийн эрүүл мэндэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулах болно. Нойроо хайрлая.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.