Сэтгэл заслын өрөөтэй боллоо

        Тус эмнэлэг нь үйлчлүүлэгчид болон ажилтан, алба хаагчиддаа зориулан стандартад нийцсэн тусгай орчин бүрдүүлж, мэргэжлийн сэтгэл заслын эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх, эмчийн ажил үйлчилгээ явуулахад тохиромжтой өрөөг бий болгох зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Сэтгэл заслын өрөө”-г тохижуулан үйл ажиллагаанд орууллаа.
        Уг өрөө нь art therapy эмчилгээтэй хослуулан сэтгэл засах эмчилгээг иргэдэд үзүүлэхэд дуу чимээ багатай, тайвшрал өгөхүйц, ганцаарчилсан болон олон хүнд нэгэн зэрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна иог, бясалгал хийх бүрэн боломжтойгоороо онцлог юм.
           Арт терапи буюу урлагийн сэтгэл засал нь бүтээлч үйл ажиллагааг сэтгэл зүйн болон сэтгэл засал эмчилгээтэй хослуулан явуулсанаар тухайн хүн бие даах чадвар, өөртөө итгэх итгэл, хувь хүнийхээ сайн сайхан байдлаа мэдрэх, өөрийгөө бүрэн таньж мэдэх, ойлгох явцыг бий болгодог байна.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.