Эх хүүхдийн өрөөтэй боллоо

           Тус эмнэлэг нь ажилтан, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эх хүүхдэд ээлтэй, тав тухтай орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилтын хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Эх хүүхдийн өрөө”-г тохижуулан засварлаж үйл ажиллагаанд орууллаа.
         Уг өрөөг ашиглалтад оруулснаар эмнэлгээр үйлчлүүлж буй бага насны хүүхэдтэй иргэд, үйлчлүүлэгчид болон тус эмнэлгийн ажилчид зориулалтын өрөөнд хүүхдээ хуурайлах, хөхүүлэх, хүүхдийг тайвшруулж тоглуулах боломжийг бүрдүүллээ.

      “Эх хүүхдийн өрөө”-г ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан “Монкон констракшн” ХХК-ний хамт олонд эмнэлгийн нийт хамт олон болон үйлчлүүлэгчдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.