Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд тус эмнэлэг нэгдлээ

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү аяны зорилго нь хөвгүүд эрэгтэйчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг.

Тус аяныг Монгол Улсад анх удаа 1997 оноос эхлэн ТББ-ын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн. Жендэрийн үндэсний хороо нь 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчлан сэргийлэх зорилтын хүрээнд төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудыг идэвхийлэн санаачлан уриалж, тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ жил “Нандин бүхнээ хамгаалъя-өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” уриан доор тэмдэглэж байгаа бөгөөд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг тус аянд нэгдэн оролцож байна.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.