БНСУ-ЫН ДИЗАЙН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг, БНСУ-ын Дизайн эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичигт анагаах ухааны салбарын солилцоог хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа болон эмчилгээний чиглэлээр харилцан туршлага судлах зорилгоор эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах, шинэ шилдэг технологи, инновацийг нэвтрүүлэх, сэргээн засах, зүрх судасны хэм алдагдал, ангиограф, нойрны эмгэг, мэдрэл, спортын гэмтэл гэх мэт хүнд хэлбэрийн эмчилгээний чиглэлд 1 жилийн хугацаанд хамтран ажиллах юм.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.