“ХӨГЖИЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”-ИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь ажилтан, алба хаагчид болон оюутан, резидент эмч нартаа зориулан мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, сурч хөгжих таатай орчинг бүрдүүлэх, бие даан суралцах нөхцөлийг хангах, сургалт судалгааны дэвшилтэт бөгөөд бүтээлч орчинг бүрдүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний ажлын мэдээллийн түшиц газар болох “Хөгжил, мэдээллийн төв”-ийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нээн ашиглалтад орууллаа.

Тус төв нь Номын сан болон Сургалт мэдээллийн хэсгүүдээс бүрдэх бөгөөд чөлөөт сонголттой тав тухтай уншлагын танхим, цахим мэдээллийн сан, хэвлэлийн үйлчилгээ зэрэг сурч хөгжих бүхий л нөхцөл боломжоор хангагдсан бөгөөд нээлтийн үеэр Эрх зүйч Б.Одгэрэл багш “Байгууллагын соёл болон Эерэг хандлага” сэдвээр тус байгууллагын ажилтан, алба хаагчдад сургалт явууллаа.

Мэлмий тань тунгалаг, Оюун тань цэлмэг байг

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.