“ЦЭРГИЙН ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ БЭЛТГЭЛ-2022” БУУХИА ТЭМЦЭЭНД ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН БАГ, ТАМИРЧИД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Зэвсэгт хүчний жанжин штабаас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулсан “Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2022” буухиа тэмцээн 2022 оны 09 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын төвд зохион байгуулагдлаа.

Хос тангарагтай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх, эмнэлгийн шаталсан тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх, аливаа цагийн байдалд үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх зорилготой тус тэмцээнд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлалууд, Хил хамгаалах Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 16 багийн 96 алба хаагч өрсөлдлөө.

Дээрх байгууллагуудын баг, тамирчид мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эрэгтэй баг мөнгөн медаль, багийн дүнгээр хүрэл медаль хүртэж, мэргэжлийн тусгай бэлтгэлийн тэмцээнд яаралтай тусламжийн тасгийн их эмч, хошууч Т.Мөнхбат "Шилдэг эмч"-ээр шалгарлаа.

Тэмцээнд оролцож амжилт гаргасан нийт баг тамирчиддаа талархал илэрхийлье.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.