“ХҮМҮҮН БАЙХЫН УЧИР ЁС СУРТАХУУНД НЬ ОРШВОЙ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Салбарын албан хаагчдын ёс зүйн үлгэрчилсэн загвар”-ыг танин мэдүүлэх, ёс зүйн талаарх суурь болон гүнзгийрүүлсэн мэдлэг олгох сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн харьяа агентлаг, байгууллагуудад үе шаттай зохион байгуулж байна.

2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 110 орчим ажилтан, алба хаагчдад Монгол улсын төрийн шагналт, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Академич, МУИС-ийн Эмерит профессор, Япон улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор Содовсүрэнгийн Нарангэрэл багшийн “ХҮМҮҮН БАЙХЫН УЧИР ЁС СУРТАХУУНД НЬ ОРШВОЙ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.