Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг кадавр донороос эд шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ

Тус эмнэлгийн Гэмтлийн тасгийн эмч нар, УНТЭ, ЭМХТ-ийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албатай хамтран кадавр донороос шөрмөс авч бэлтгэн үйлчлүүлэгчид шилжүүлэн суулгаж, өвдөгний үений урд чагтан холбоосыг үений дурангийн аргаар сэргээх мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэлээ.  

Тус эмнэлэгт эмчлүүлэгчийн өөрийн шөрмөсийг ашиглан өвдөгний үений урд, хойд чагтан холбоосуудыг сэргээх мэс заслыг 2017 оноос хийж эхэлсэн бөгөөд кадавр донороос эд шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлснээр олон шөрмөсний урагдлыг нэг дор сэргээх давуу тал бий болж байна.  

Энэхүү мэс заслын тусламж үйлчилгээг нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлсэн эрүүл мэндийн байгууллага, хамт олонд талархалаа илэрхийлье.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.