ТТАХНЭ-ИЙН 0242 ДУГААР ТУСГАЙ САЛБАРЫН АЛБА ХААГЧДАД ЭНГЭРИЙН ТЭМДЭГ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь эдүгээ 88 жилийн арвин их түүхтэй эмнэлэг бөгөөд 2017 онд шинээр дахин зохион байгуулагдаж, хилийн 0242 дугаар тусгай салбар болж, хос тангарагтай эмч, эмнэлгийн мэргэжилтэн, алба хаагчид болон ажиллаж эхэлсэн түүхтэй.

Тус салбар нь цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрмийн дагуу энгэрийн тэмдэг /читон/-ийг шинээр гарган, офицер, ахлагч нарт уг энгэрийн тэмдгийг Орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэж, хөгжсөний 88 жилийн ой, “Хилчдийн өдөр”-өөр гардуулан өгч баяр хүргэлээ.

ХИЛИЙН ТЭНГЭР ЦЭЛМЭГ БАЙЖ, ХИЛЧДИЙН АЛДАР БАДАРТУГАЙ.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.