ТТАХНЭ: АЖИЛЧДЫНХАА ХҮҮХДҮҮДЭД ГАРЫН БЭЛЭГ ГАРДУУЛЛАА

Эмнэлгийн захирлын 2021 оны А/135 дугаар тушаалын хүрээнд 08 дугаар сарыг “ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ САР” болгон зарлаж, ажилчдынхаа нийгмийн хамгааллыг дэмжих, урам зоригийг сэргээх, сэтгэл зүйн дэмжлэг болгох зорилгоор шат дараалсан ажлууд хийгдсээр байна.

Уг аяны хүрээнд тус эмнэлгийн АХА-ны дарга, а/х Б.Энх-Амгалан, ЯТЭЭМТ-ийн их эмч, а/д Д.Билгүүн нарын санаачилгаар “Чин сэтгэлийн бэлэг” ТББ-аас “Эрүүл мэндийн ажилчдын өдөр”-ийг тохиолдуулан коронавируст халдварын энэ хүнд цаг үед галын шугаманд өдөр, шөнөгүй үүрэг гүйцэтгэж, улс эх орноо, хүн ардынхаа эрүүл энхийг хамгаалах их үйлсэд хүчин зүтгэж буй эмнэлгийнхээ ажилтан, алба хаагчдын 2-14 насны 530 гаруй хүүхдэд гарын бэлэг гардууллаа.

“Чин сэтгэлийн бэлэг” ТББ-ын хамт олонд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөж, Эмнэлгийн захиргаа, нийт хамт олны зүгээс талархал илэрхийлье.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.