ӨНӨӨДӨР "ДЭЛХИЙН ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР" ТОХИОЖ БАЙНА

Анх 1999 оны 8 дугаар сарын 8-12-нд Лиссабонд болсон дэлхийн улс орнуудын Залуучуудын асуудал хариуцсан сайд нарын уулзалтаас гаргасан зөвлөмжийг үндэслэн НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн энэ өдрийг Олон улсын залуучуудын өдөр болгон тэмдэглэж байхаар зарлажээ.

       Энэ өдөр эх дэлхийн өнцөг булан бүрийн залуучууд өөрсдийн дуу хоолой, эв нэгдэл, эрх чөлөө, үүрэг хариуцлага, хүсэл мөрөөдлийн төлөө нэгддэг бөгөөд бүх нийтээр, тодорхой зорилготойгоор, үйл ажиллагаанд тэгш оролцох боломжоор хангахад уг үйл ажиллагааны зорилго оршдог байна.
Улс эх орны ирээдүй болсон нийт залуучууддаа Дэлхийн залуучуудын өдрийн мэнд хүргэе.
© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.