
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ажилтан, албан хаагчдынхаа ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор эмнэлзүйн нэгдсэн лаборатори, шүдний эмчилгээний өрөө, сэргээн засах эмчилгээний тасгуудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа. Үүнд:
Метал суурь бүхий хиймэл шүдэлбэр хийх иж бүрэн тоноглол
- 1500 градуст хайлуулагч зуух
- 800-900 градуст метал цутгагч машин
- Хэвлэгдсэн шүдэлбэрийг өнгөлөгч
- Шүдэлбэр зорогч машин
- Бохирдол үлээлгэгч машин, шүдэлбэр хийх явцад үүсэх бохирдолт агаарыг сорон гадагшлуулагч хоолойгоор тоноглолоо.




