ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭН АВЛАА

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 07 сарын 05-ны өдрийн А/437 дугаар тушаалаар тус эмнэлэгт коронавируст халдварын цар тахлын хүнд цаг үед нэн шаардлагатай аппарат, тоног төхөөрөмж болох 76 сая төгрөгийн амьсгалын аппарат 2 ширхэгийг гардуулан өглөө.
2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр НИТХ-ын төлөөлөгчдийн “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс хүчилтөрөгч өтгөрүүлэгч болон цэр соруулах аппарат /отсос/ зэрэг тоног төхөөрөмжүүдийг тус эмнэлэгт хүлээлгэн өглөө.
Коронавируст халдварын үед шаардлагатай аппарат, тоног төхөөрөмж хандивласан Эрүүл мэндийн яам болон НИТХ-ын төлөөлөгчдийн “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн хамт олонд Эмнэлгийн захиргаа, нийт хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.