
2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр уг шагналыг ХЗДХЯамны харьяа Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн их эмч, хошууч Л.Хосбаярмаа хүртсэн бөгөөд Салбарын сайд Х.Нямбаатар гардуулан өгч, коронавируст цар тахлын хүнд үед сэтгэл зүрхээ зориулан, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ талархал илэрхийлж, эрүүл энхийг хүслээ.