НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР ЗАРЛАЖ БАЙНА

Дотоод аудитор-1 /гэрээт/

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, санхүү удирдлага, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. Мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил, дотоод аудитораар 2 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан, мэргэшсэн нягтлан бодогч, төрийн байгууллагад ажилласан туршлагатай, ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй байх. 

Мэргэжлийн болон эрдмийн зэрэг, цолтой бол давуу тал болно.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага

  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Багаар хамтран ажиллах
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах
  • Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах
  • Компьютерын өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй
  • Ажил эрхэлдэг байж болно ??!

Сонирхсон иргэд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  • Төрийн албан хаагчийн анкет “А хэсэг” болон “Б хэсэг”;
  • Шалгалтад /ярилцлагаар/ бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, эх хувийн хамт;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар, эх хувийн хамт; /Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;
  • “4 х 6”-гийн хэмжээний 2 хувь цээж зураг;

Дээр заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн, зохих ёсоор бүрдүүлээгүй иргэнийг бүртгэхгүй.

       Хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

Хүний нөөцийн албанд 2021 оны 04 дүгээр сарын 12-21-ний өдрүүдэд Greenhospital1933@gmail.com байгууллагын цахим хаягаар хүлээн авна.

Лавлах утас: Хүний нөөцийн алба 51-265341, 51-263283

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.