Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг дараах ажлын байруудыг нээлттэй зарлаж байна

  1. Сэтгэл зүйч-1 /түр/

Сэтгэл зүйч, сэтгэл судлаач мэргэжилтэй, сэтгэл зүйн зөвлөгөөний чиглэлээр, байгууллагын болон клиникийн сэтгэл зүйн чиглэлээр тус тус мэргэшлийн сургалтад хамрагдсан, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх.

 Мэргэжлийн болон эрдмийн зэрэг, цолтой бол давуу тал болно.

 Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага

  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Ярилцах, зөвлөх ур чадвартай
  • Багаар хамтран ажиллах
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах
  • Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах
  • Компьютерын өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй
  • Цэргийн эмнэлэгт тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
  • 35 хүртэлх настай байх. (Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар)
  1. Уламжлалт анагаахын сувилагч-2 /түр/

Сувилахуй чиглэлээр бакалаврын боловсролтой, уламжлалт анагаахын сувилагч, сувилахуй зүйчийн мэргэжилтэй, сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан, ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй байх.

Мэргэжлийн болон эрдмийн зэрэг, цолтой бол давуу тал болно.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага

  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Багаар хамтран ажиллах
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах
  • Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах
  • Компьютерын өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй

 3. Хүүхдийн тасгийн сувилагч-1 /байнгын/

Сувилахуй чиглэлээр бакалаврын боловсролтой, хүүхдийн сувилахуйн нарийн мэргэшил эзэмшсэн, сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан, ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй байх.

Мэргэжлийн болон эрдмийн зэрэг, цолтой бол давуу тал болно.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага

  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Багаар хамтран ажиллах
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах
  • Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах
  • Компьютерын өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй
  • Цэргийн эмнэлэгт тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй.

4. Хөдөлгөөн засалч-1 /байнгын/

Сувилахуйн чиглэлээр бакалаврын боловсролтой, хөдөлгөөн засалч мэргэжилтэй, сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан, ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй байх.

Мэргэжлийн болон эрдмийн зэрэг, цолтой бол давуу тал болно.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага

 Хувийн зохион байгуулалт сайтай

  • Багаар хамтран ажиллах
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах
  • Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах
  • Компьютерын өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй
  • Цэргийн эмнэлэгт тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй.

 5. Жолооч-1 /түр/

Бүрэн дунд болон тусгай дунд боловсролтой. Жолооны B,C,D ангилалтай. Автомашины засвар үйлчилгээ, оношилгоо хийх, 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх.

Ажлын байранд тавигдах ерөнхий Шаардлага

  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Багаар хамтран ажиллах
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах
  • Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй
  • Цэргийн эмнэлэгт тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
  1.  Гэрээт үйлчлэгч-6

Бүрэн дунд боловсролтой. Хурдан шалмаг, цаг сайн барьдаг, цэвэрч нямбай, хичээнгүй, ачаалал даах чадвартай байх.

Эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага

  • Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай
  • Багаар хамтран ажиллах
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах
  • Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах

Сонирхсон иргэд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  • Төрийн албан хаагчийн анкет “А хэсэг” болон “Б хэсэг”;
  • Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, эх хувийн хамт;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар, эх хувийн хамт; /Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;
  • Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, эх хувийн хамт; /албан тушаалын тодорхойлолтын туршлагын шаардлагад заасны дагуу ажилласныг нотлох тушаал, шийдвэрийг холбогдох байгууллагаас хуулбарлан авч ирэх бөгөөд байгууллагын “Хуулбар үнэн” даруулж хавсаргах/
  • “4 х 6”-гийн хэмжээний 2 хувь цээж зураг;

Дээр заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн, зохих ёсоор бүрдүүлээгүй иргэнийг бүртгэхгүй. 

       Хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

Хүний нөөцийн албанд 2021 оны 04 дүгээр сарын 12-23-ны өдрүүдэд Greenhospital1933@gmail.com байгууллагын цахим хаягаар хүлээн авна. Ажил горилж, материал бүрдүүлсэн иргэдээс гардан үйлдэл, ур чадварын шалгалт авах хугацааг жич зарлана.  

Лавлах утас: Хүний нөөцийн алба 51-265341, 51-263283

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.