ТТАХНЭ нь "Эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхид тавих шаардлага" стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

 

2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус эмнэлгийн Эмнэлзүйн нэгдсэн лаборатори нь “Эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхид тавих шаардлага” MNS ISO 15189:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн “Итгэмжлэгдсэн лабораторийн гэрчилгээ”-гээ гардан авлаа.

Тус эмнэлгийн эмнэлзүйн нэгдсэн лаборатори нь олон улсын чанарын удирдлагын тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, иргэд, үйлчлүүлэгч болон ажилтан, албан хаагчдын сэтгэл ханамж, хэрэгцээ шаардлагад нийцсэн аюулгүй, таатай орчинд сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан чанарын баталгаат байдлыг хангасан үр дүнтэй үйлчилгээг тасралтгүй сайжруулах  нөхцөл бүрдэж байна. 

          Тус эмнэлгийн хамт олон 2021 ондоо багтан тусламж үйлчилгээндээ “Молекул биологийн лаборатори”-ийн үйл ажиллагааг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.