ТТАХНЭ-ийн хамт олонд Гадаад харилцааны яамнаас 20000 ширхэг амны хаалт хандивлалаа

ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХАМТ ОЛОНД ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНААС 20000 ШИРХЭГ АМНЫ ХААЛТЫГ ХАНДИВЛАЛАА

             Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын энэ цаг үед сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй эмнэлгийн хамт олонд эрүүл мэндийг дэмжигч байгууллагууд эмнэлгийн ажилчдын аюулгүй байдлыг хангах чиглэлд хандив туслалцаа үзүүлсээр байгаа билээ.

            Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Монгол улсын Гадаад харилцааны яамны хамт олны зүгээс тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн аюулгүй байдлыг хангах, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 20000 ширхэг амны хаалтыг хандивлан бодит дэмжлэг үзүүлсэн явдалд эмнэлгийн нийт хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.