Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг үйлчлүүлэгчдээ QR код уншуулан нэвтрүүлж байна

Улсын Онцгой Комиссоос цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, батлагдсан тохиолдлын хавьтлыг түргэн хугацаанд илрүүлэх зорилгоор qr.119.mn платформыг ашиглалтад оруулсан бөгөөд тус эмнэлэг энэхүү платформоор дамжуулан бүртгэлийн цэгийн QR код үүсгэн үүдэндээ байршуулж, үйлчлүүлэгчдийг E-barimt апп-аар уг кодыг уншуулан нэвтрүүлж байна.

Энэхүү QR кодыг уншуулснаар тухайн байгууллагад коронавирусийн халдвар гарсан эсэх мэдээлэл утсанд тань очиж, халдвараас сэргийлэх боломж бүрдэх юм.

Та бүхэн манай эмнэлгээр үйлчлүүлэхдээ энэхүү QR кодыг уншуулан, өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалаарай.
© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.