Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Чингэлтэй дүүргийн гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна

Эрүүл Мэндийн Сайдын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Осол гэмтлийн үеийн эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх тухай” А/497 дугаар тушаал, Эмнэлгийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Гэмтлийн тусламж үйлчилгээг өргөжүүлж, осол гэмтлийн үеийн яаралтай тусламжийг үзүүлэх тухай” А/165 дугаар тушаалуудыг хэрэгжүүлэн ажиллаж, Чингэлтэй дүүргийн иргэд болон тус эмнэлэгт хандсан иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үзүүлж байна.
 
Өнөөдрийн байдлаар нийт 65 хүнд зам тээврийн болон ахуйн осол, гэмтлийн үеийн эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.
© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.