ТТАХНЭ-ийн хамт олонд "Геодези усны барилгын байгууламжийн газар"-аас хандив тусламж үзүүллээ

Коронавируст халдвар (COVID-19)-ын үеийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй эмнэлгийн хамт олонд, иргэд болон эрүүл мэндийг дэмжигч байгууллагууд эмнэлгийн ажилчдын нийгмийн байдалд дэмжлэг үзүүлэх чиглэлд хандив туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа билээ.
 
Уг үйл ажиллагааны хүрээнд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Геодези усны барилгын байгууламжийн газар”-ын хамт олны зүгээс тус эмнэлгийн ажилтан, алба хаагчдын 40 айл өрхөд ахуйн болон өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдийг гардуулан өгсөнд Эмнэлгийн захиргаа, нийт хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
 
Сайн үйлс бүхэн түгэн дэлгэрэх болтугай.
© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.