Эмнэлгийн менежмент -II олон улсын цахим хурал амжилттай зохион байгулагдлаа

Эмнэлгийн менежментийн Олон улсын хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Ковид-19-ын эсрэг хамтдаа уриан дор Эмнэлгийн менежмент-II Олон улсын цахим хурлыг Коронавируст халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын үед цахим хэлбэрт шилжүүлж зохион байгуулсан ба тус хуралд Тайвань улсын Трай сервис төв эмнэлэг, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүд, АӨСҮТ, ШУГТЭ, ТТАХНЭ, Эрүүл мэндийн Олон улсын байгууллагууд буюу нийт 34 байгууллагын дарга, захирал, эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.
Тус хурлын илтгэгчдээр:
• Тайвань улсын Трай сервис төв эмнэлгийн Хөдөлмөрийн анагаах ухаан эрхэлсэн захирал Чунг Чинг Ванг, Эрүүл мэндийн ажилчдын хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал сэдвээр,
• ШУГТЭ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Ц.Төмөр-Очир, Эмнэлгийн байгууллагууд хагас бие даасан байдалд шилжих нь сэдвээр,
• СБНЭ-ийн дарга, АУ-ны магистр, Хүний гавьяат эмч М.Чимгээ, Эмнэлгийн менежмент сэдвээр,
• НЭМ-ийн ухааны магистр, багш Г.Мандухай, JCI олон улсын эмнэлгийн магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлт сэдвээр,
• АШУҮИС-ийн НЭМ-ийн сургуулийн багш, АУ-ны доктор, дэд профессор Л.Ундрам, Эмнэлгийн аюулгүй байдал сэдвээр,
• Транспэрэнси интернэйшнл Монгол ТББ-ын гүйцэтгэх захирал, Лондонгийн их сургуулийн НЭМ-ийн магистр О.Батбаяр, Эмнэлгийн гүйцэтгэлийг олон нийтэд мэдээлэх нь сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн билээ.
Тус хурлаар эмнэлгийн ажилчдын аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуй, JCI олон улсын магадлан итгэмжлэл, тун удахгүй хэрэгжиж эхлэх эмнэлгийн гүйцэтгэлийн санхүүжилтийн систем ба түүнийг олон нийтэд мэдээлэх нь мөн эмнэлгүүдийн хуримтлуулсан туршлагын талаар хэлэлцэж цаг үетэйгээ нийцсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Үнэ цэнэтэй мэдээ, мэдээлэл өгсөн илтгэгч нартаа, хуралд оролцсон нийт оролцогч нартаа ТТАХНЭ-ийн эмнэлгийн хамт олны зүгээс талархал илэрхийлье.
© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.