Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар үүрэг чиглэл өглөө.

Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар, дэд сайд, бригадын генерал С.Баатаржав болон газрын дарга нар 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хамт олны төлөөлөлтэй уулзаж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав.
Тус эмнэлгийн захирал, хурандаа Л.Баттөр эмнэлгийн үйл ажиллагааг танилцуулж, шийдвэрлүүлэх зарим асуудлыг дурдлаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйн өндөр шаардлагатай ажиллах, алба хаагчдын нийгмийн асуудлыг анхаарах зэрэг бодлогын болон үндсэн чиг үүргийн талаар тодорхой үүрэг чиглэл өглөө. Мөн улсын эдийн засаг хүнд байдалд байгаа хэдий ч эмнэлэгт тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдлээ.
Уулзалтын төгсгөлд алба хаагчдын санал, хүсэлтийг сонсож, ажлын амжилт хүслээ.
 
 
© 2020. All Rights Reserved. Вэб сайтыг ELITE TOIM MEDIA GROUP LLC.